Төлбөрийн аргууд
Монгол community-д QPay болон картаар хэрхэн төлбөр хийхийг мэдэж аваарай.
Монголд бүртгэлтэй Berrytap community-н төлбөрийг QPay болон картаар хийдэг. Төлбөрийн арга нь community-г үүсгэх үед сонгосон улсаас хамаардаг тул бүтээгч, гишүүн хоёр тусад нь тохиргоо хийх шаардлагагүй.
QPay
Гишүүд төлбөр хийх үед QPay QR код гарна. Тэд өөрийн банкны апп-аар кодыг уншуулж төлбөрөө баталгаажуулна.
- QPay-ийг Монголын томоохон банкны аппууд дэмждэг.
- Төлбөрийн үнэ MNT буюу төгрөгөөр харагдана.
- Амжилттай төлбөрийн дараа гишүүний эрх автоматаар идэвхжинэ.
Картаар төлөх
QPay ашигладаггүй гишүүд картаар ч төлж болно. Картын мэдээлэл Berrytap дээр хадгалагддаггүй; төлбөрийг хамгаалалттай төлбөрийн үйлчилгээ боловсруулна.
Төлбөрийн хуудас дээр харагдах сонголтууд тухайн community-н тохиргоонд автоматаар таарна. Гишүүн урьдчилж ямар нэгэн төлбөрийн арга сонгох шаардлагагүй.
Бүтээгчийн орлого
Гишүүний төлбөр таны Berrytap wallet-д бүртгэгдэнэ. Шинэ орлого 7 хоногийн хүлээлгийн хугацаатай бөгөөд хугацаа дууссаны дараа Available үлдэгдэлд орно. Та бэлэн болсон үлдэгдлээсээ Монголын банкны данс руугаа татан авах хүсэлт илгээнэ.
Гишүүний төлбөрийн түүх
Гишүүд Account → Payment history хэсгээс community, дүн, огноо, төлбөрийн аргаа харж болно.
